
Перу улсын Лима мужийн Атэ тосгоны галт тэрэгний буудалд болсон явдал хяналтын камерт бичигдсэн байна.
Галт тэрэгний зам дээр согтуу эрэгтэй унтаж байжээ. Энэ үед ачааны галт тэрэг ирсэн байна. Уг эрэгтэй галт тэрэг ирэх үед амжиж боссоноор амь насаа аварч чаджээ. Галт тэрэг уг эрэгтэйг бараг дайрсан боловч амжиж зугтаж чадсанаар амьд үлдэж амиа аварч чадсан байна. Энэ бол ид шидийн үйл явдал байсан гэж аюулгүйн албаныхан ярьжээ.
Эрэгтэй зөвхөн зүүн гартаа л хөнгөн бэртэл авсан байна. Уг эрэгтэй нь 28 настай Хуан Карлос Телло гэгч болохыг орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Перугийн Андын нурууны чиглэлд байдаг уг галт тэрэгний зам дээр осол гарах нь олон.
2024 оны наймдугаар сард чихэвч зүүсэн хүн залуу галт тэрэгний зам дээр ачааны галт тэргэнд дайруулж амиа алджээ.