http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Оросын хамгийн чинээлэг бизнесменүүдийн хөрөнгө 22,5 тэрбум ам.доллароор нэмэгджээ


Оросын хамгийн баян бизнесменүүдийн хөрөнгө энэ оны эхнээс хойш 22,6 тэрбум ам.доллароор нэмэгджээ. “Блумберг” агентлагийн нийтлүүлсэн “тэрбумтнуудын индекс” жагсаалтыг компаниудын хувьцааны ханшийн үнэ өртөгт үндэслэн тогтоосон байна. Энэ жагсаалтаар бол, “Норникель”-ийн ерөнхийлөгч Владимир Потанин оны эхнээс 3,82 тэрбум долларын орлого олсноор хөрөнгө нь 31,7 тэрбум болсон байна.

Харин төмрийн хүдрийн хамгийн том үйлдвэрлэгч “Металлоинвест”-ийн гол хувьцаа эзэмшигч Алишер Усмановын хөрөнгө 3,7 тэрбумаар өсөж, 16,9 тэрбум болжээ. Блумберг агентлаг дэлхийн хамгийн баян 500 хүний хөрөнгө чинээний талаарх мэдээллийг багтаасан “Bloomberg Billionaires Index -ийг 2012 оны 3-р сараас хойш нийтэлж байгаа юм байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ