
Эгч дүүс Александра, Катарина Андресен нар хамгийн залуу тэрбумтнуудын жагсаалтад хоёр болон гуравдугаарт бичигджээ. Өдгөө 23 настай Александра, 24 настай Катарина Андресен нар эцгийнхээ байгуулсан Норвегийн “Ferd” хөрөнгө оруулалтын компанийн 42 хувийг эзэмшдэг байна.
Өнгөрсөн онд гаргасан жагсаалттай харьцуулахад Бразилын “Diagnosticos da America” эмнэлгийн компанийн гүйцэтгэх захирал Педру де Годой Буэно анх удаа эхний аравт багтжээ. Өдгөө 29 настай Педру де Годой Буэногийн хөрөнгө 1.1 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.
Түүнчлэн Германы “Draexlmaier” автомашины эд анги нийлүүлэгч компанийн 29 настай эзэн Лиза Дрэксльмайер, "B. Braun" эмийн бүтээгдэхүүний компанийн хувийг эзэмшдэг, өдгөө 30 настай Теодор Браун нар жагсаалтын эхний аравт мөн анх удаа бичигдсэн байна. Энэхүү жагсаалтын хамгийн баян бизнес эрхлэгч нь “Stripe” төлбөрийн системийг бий болгосон, Ирландын иргэн Жон Коллисон байжээ. Түүний хөрөнгө 3.2 тэрбум ам.доллароор үнэлэгджээ.
Э.Аянзаяа