Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ажилтнаас нь коронавирус илэрсэн “Арева майнз”-ын Монголд учруулсан БАЛАГ


Арева майнз” компанийн ажилтан, 57 настай, Францын иргэн Б.К нь Монголд шинэ төрлийн коронавирусийн халдварын тээгч болох нь тогтоогдоод буй.

Хамгийн гол нь гуравдугаар сарын 2-6-нд Улаанбаатар хотод байж, 06-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сум руу машинаар явсан. Улмаар 07-ны өдрөөс халуурч эхэлсэн байдаг.

–ФРАНЦЫН ИРГЭНИЙГ А.УНДРАА ГИШҮҮН ТОСОЖ, ТУСГААРЛУУЛАХГҮЙГЭЭР КОМПАНИ РУУ НЬ ЯВУУЛСАН УУ-

Тэрбээр “Арева майнз” компанид төсөл хариуцсан инженерээр ажилладаг гэх бөгөөд Францаас манай улсад ирсэн даруйд А.Ундраа гишүүн тосож тусгаарлуулахгүйгээр ажил руу нь явуулсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Гэвч Ундраа гишүүн цахим хуудсаараа дамжуулан үгүйсгэсэн байр суурийг илэрхийлээд байгаа.

–УРАНААР БАЛАГ ТАРИГЧ АРЕВА МАЙНЗ КОРОНАГААР БАЛАГ ТАРИВ-

Арева майнз бол Монголд 20 гаруй жил ураны маргаан дагуулж байгаа компани. Монголчууд тэр дундаа Дорноговьчууд тус компанид туйлын тааруу хандлагатай болсоор удаж байна. Компанийнх нь ажилтан халдварын бүсээс ирээд өөрийгөө тусгаарлалгүй ажил руугаа зорчиж дураараа авирласан нь цахим орчинд шүүмжлэл дагуулаад байна.

Тэгвэл эл компанийн түүхийг сөхье.

– 2017 ОНД “БАДРАХ ЭНЕРЖИ” НЭРЭЭР ЗҮСЭЭ ХУВИРГАСАН “АРЕВА МАЙНЗ”-

Угтаа 1998 онд Монголд орж ирээд хайгуул хийж байна гэх нэрийдлээр арав гаруй жил чимээгүй байж байгаад хөдөлсөн гэгддэг.

2017 онд нэрээ өөрчилж, “Бадрах энержи” болжээ. Тодруулбал, Францын төрийн өмчит “Арева” группийн охин компани болох “Кожеговь” ХХК-ийн Дорноговь зэрэг аймгуудад эзэмшдэг ураны гурван лицензийг өнгөрөгч 2018 оны зургадугаар сард “Бадрах Энержи” ХХК-д шилжүүлсэн байдаг. Товчхондоо бол Монгол Улсын Засгийн газартай хамтраад “Бадрах Энержи” нэрээр зүсээ хувиргасан гэсэн үг.

“Бадрах Энержи” ХХК нь Дорноговьд ураны нөөцөөр дэлхийд дээгүүрт орох Зөөвч-Овоо ордод, харин охин компани болох Кожеговь нь Сүхбаатарт ч ноёрхлоо тогтоосон.

–БАДРАХ ЭНЕРЖИ КОМПАНИЙН 34 ХУВЬ МОНГОЛЫНХ-

2013 оны аравдугаар сард байгуулсан Хувьцаа эзэмшигчдийн гэрээний дагуу бол “Бадрах Энержи” ХХК-ийн 66 хувийн хувьцаа эзэмшигч “Арева Монгол” ХХК, 34 хувийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын Засгийн газрыг төлөөлсөн төрийн өмчит “Мон-Атом” ХХК юм.

Тодруулбал, “Арева Монгол” ХХК-ийн 66 хувийг Францийн “Орена” групп эзэмшдэг. Тус группын 100 хувийн хувьцааг эзэмшигч нь Францийн Засгийн газар. Үлдэх 34 хувийг Японы “Мицубиши” корпораци эзэмшдэг. Уг корпорацийн 100 хувийн хувьцааг Японы Засгийн газар эзэмшдэг. Харин “Бадрах энержи” ХХК-ийн 34 хувийг Монголын “Мон Атом” ХХК эзэмшдэг юм. Уг компанийн 100 хувийн хувьцааг “Эрдэнэс МЖЛ” ТӨХК эзэмшдэг. “Эрдэнэс МЖЛ” ТӨХК  бол 100 хувь МУ-ын Засгийн газар эзэмшдэг.

–МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР МОН АТОМ НЭРТЭЙ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ БАЙГУУЛЖ, АРЕВА МАЙНЗТАЙ ХОШУУ ХОЛБОСОН–

Засгийн газрын 2009 оны 45 дугаар тогтоолоор Мон-Атом төрийн өмчит компани байгуулжээ. Ингэхдээ цацраг идэвхт ашигт малтмал, эрэл хайгуул хийх, нөөцийг тогтоох, төрийн  хувь эзэмшигчээр оролцох, хяналт тавих зорилготойгоор байгуулагдсан гэх. Чухам энэ цагаас төрийн гар хөл Арева майнзд шургалсан.

Гэвч Мон-Атом  компанийн ТУЗ, үе үеийн гүйцэтгэх удирдлагууд  ураны салбарыг уналтанд оруулж, хөрөнгө мөнгийг үрэн таран хийсэн. 2016 онд 8.632.289.9 мянган төгрөг данс бүртгэлд тусгагдаагүй алга болж аудитын  хийх боломжгүй болсон тухай УИХ дээр яригдаж байв.

-Ц.ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХДАА АШИГЛАЛТЫН ЛИЦЕНЗ ОЛГОСОН-

2015 оны тавдугаар сард Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байх Франц улсад айлчлал хийсэн. Энэ үеэрээ Арева майнз компанид ашиглалтын лиценз өгсөн байдаг.

-“БОЛОХГҮЙ” БОЛГОНЫГ ӨДҮҮЛДЭГ “АРЕВА МАЙНЗ”-

“Кожеговь” ХХК ураныг газар дор хүчил шахах уусгалтын аргыг хэрэглэн “шар нунтаг” гэдэг ураны бүтээгдэхүүнийг гарган авч  олборлолт хийдэг. Газар дор хүчил шахаж буй энэ арга нь маш хортой гүний усыг бохирдуулдаг, олон улсад хориглосон арга. Гэвч дэлхийд хамгийн хортой, зарим улсад эрс хориглосон шар нунтаг уран олборлох аргыг Арева майнз Монголд хэрэгжүүлсээр. Үүний гайгаар Дорноговь аймгийн зарим бүсэд мал олноор хордож үхэх, гажиг төл гарах явдал 2013 оноос тасралтгүй гарсаар байна.

-МОНГОЛЫН ТӨР ЗАСАГ ТӨМӨР НУДАРГА ГАРГАЖ ЧАДДАГГҮЙ, ЕР НЬ ЯАЖ Ч ЧАДДАГГҮЙ–

Өнөөдрийн байдлаар тэдэнтэй тэмцдэг улс нь нутгийн ард иргэд, иргэний нийгмийн байгууллагууд. Гэтэл төр засаг, эрх мэдэлтнүүд мэдсэн ч мэдээгүй юм шиг дүр эсгэсээр. Авилгад идэгдэн амаа үдүүлсээр. байхад таг дүлий. “Арева” группийн урилгаар Дорноговийн дарга нар зугаалж, гадаад дотоод орноор хэрэн сэлгүүцэж байсныг сануулъя.

Өдгөө нутгийн иргэдийн үүсгэн байгуулсан “Эвийн хүч эх нутгийн төлөө” ТББ-гаас “Арева” ХХК буюу “Кожеговь” ХХК, “Бадрах энержи” ХХК-тай Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгээд хоёр жил болж байгаа аж. Бусдаар энэ том ТОЛГОЙТОЙ компанитай үзэлцэх, шалгах, хяналт тавих төр засаг гэж Монголд алга.

У.УЯН

ЭХ СУРВАЛЖ: EGUUR.MN

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ