Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Илон Маск 2022 онд өнгөрсөн оны орлогоосоо илүү их алдагдал хүлээжээ



НЬЮ-ЙОРК. /Bloomberg/.
 “Tesla”, “SpaceX”, “Twitter” компаниудын тэргүүн Илон Маск энэ онд 122.6 тэрбум орчим ам.доллар алдсан нь 2021 онд олсон дүнгээс их байна гэж “Bloomberg” агентлаг бичжээ.  
Тус агентлагийн мэдээлж байгаагаар, И.Маскийн хөрөнгө 147.7 тэрбум орчим ам.доллароор үнэлэгдэж байгаа бөгөөд энэ нь сүүлийн хоёр гаруй жилийн хамгийн бага хэмжээ юм. Түүний хөрөнгө үндсэндээ “Tesla” компанийнх нь хувьцаа, опционуудаас бүрддэг.
 
Мягмар гарагт “Tesla”-ийн хувьцаа 10 дугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрч унасны улмаас И.Маск 7.7 тэрбум ам.доллар алдсан байна. Тэрбээр одоо “Bloomberg”-ээс гаргадаг тэрбумтнуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдэж байгаа бол уг жагсаалтыг LVMH (Louis Vuitton Moet Hennessy) группийн ерөнхийлөгч Бернар Арно 161 тэрбум орчим ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөөрөө  тэргүүлж байна.  
 
Д.ЖаргалЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ