Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Мөсний баярыг тэмдэглэхгүй байх санал гаргажээ


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн удирдлага ирэх 3 дугаар сарын 3-4-нд Хөвсгөл далайн эрэгт болох "Хөх сувд" мөсний баярыг энэ жил өнжөөх санал гаргажээ. 

Хөвсгөл аймагт шинэ коронавирусний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул Аймгийн онцгой комиссоос мөсний баярыг энэ удаа зохион байгуулахгүй байх саналыг БОАЖЯ-нд уламжлаад байна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баярыг 2000 оноос эхэлсэн юм. Өнгөрсөн жил болсон "Хөх Сувд-2019" мөсний баярт 3000 орчим тээврийн хэрэгсэл, гадаад, дотоодын 20.000 орчим хүн оролцсон байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ