Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвгүүд шатаж байсан цоожтой гэрийг эвдэж, 4 настай хүүхдийн амийг аварчээ


Хөвсгөл аймгийн Тариалан сумын ерөнхий боловсролын сургуулийн 8-р ангийн сурагч Б.Бундбаяр, Б.Энхбаяр нар шатаж буй гэрээс 4 настай хүүхдийн амь насыг аварчээ.
Хоёр хүү түлээгээ хагалж байхдаа ямар нэгэн юм дэлбэрэх чимээ сонсжээ.Улмаар хажууайлын тооноор утаа гарч байгааг хараад гүйн очиход гал гарч буй цоожтой гэрт хүүхэд уйлах чимээ гарсан байна. Хүүхдүүд гэрийн цоожийг чулуу модоор цохиж онгож дүрэлзэн асаж буй галын хажууд сууж байсан хүүг аюулгүй авч гарсны дараа гэр нурж унажээ.
Ийнхүү шатаж буй гэрээс 4 настай хүүхдийг эсэн мэнд аварсан хоёр хүүг Хөвсгөл аймгийн дээд шагнал Хөвсгөлийн од медалиар шагналаа.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ