Баянгол дүүрэгт таван ханатай гэр шатаж, 64 настай эмэгтэй түймэрт өртөн нас баржээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 23 дугаар хорооны 25 дугаар гудамжинд гэр шатаж байна гэх дуудлагыг 21:17 цагт хүлээн авсан байна. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн таван ханатай гэр шатаж байсныг таван минут ажиллан унтраасан байна. Тус гал түймэрт иргэн Б, 64 настай, эмэгтэй өртөж нас барсан байсан тул тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.