Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Онцгой байдлын аврагчид дөрвөн хүүхдийг галаас аварчээ

Төв аймаг, Батсүмбэр сум Мандал багийн Уйлант хоёрдугаар гудамжинд байшин шатаж байна гэх дуудлага өчигдөр 14:16 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг үүдний амбаар шатаж байсныг ажиллаж унтраажээ. Гал түймрийн голомтоос 13 настай М, 11 настай Т, долоон настай Т, найман настай Д нарыг аварчээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ