Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэгт байшин шатаж, нэг хүн өртөн амиа алджээ. Тодруулбал, 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 39 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу аравдугаар сарын 16-ны өдрийн 07:04 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 07:15 цагт очиход тус тоотод иргэн О-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хана таазны хэсэг, эд зүйл шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан бөгөөд уг гал түймэрт 30 настай, эрэгтэй өртөж нас баржээ.
Эх сурвалж: ОБЕГ