Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

17-20 насны гурван хүн байшинтайгаа шатаж, амиа алджээ


Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  хоёрдугаар хороо, Орбитын 34 дүгээр гудамжинд өчигдөр /2020.10.27/ 06.35 цагт  байшин шатжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 06:40 цагт очиж, иргэн Ч-ийн 10х20 метрийн хэмжээтэй байшин, 6х16 метрийн хэмжээтэй байшин, 3х12 метрийн хэмжээтэй чингэлэг, эд хогшил тус тус шатаж байсныг нэг цаг 40 минут ажиллаж унтраасан.
 Уг гал түймэрт 20 настай эрэгтэй С, 20 настай эрэгтэй Б, 17 настай эмэгтэй А нар  өртөж  нас  барсан байсныг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Галын шалтгааныг тодруулахаар албаныхан ажиллаж байна. 
Bataar.mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ