Оросын тал Украины газар нутаг руу түрэмгийлж, цэрэг дайны үйл ажиллагааг явуулж эхэлсний улмаас олон улсын хориг арга хэмжээнд ороод буй. Иймд ОХУ-ын нисэх онгоцнууд техник сэлбэг, программчлалын сааталд орох болсон гэх мэдээлэл ч бий.
Тэгвэл Оросын Сочи хотоос Туркийн Анталия хотын чиглэлд нислэг үйлдсэн ОХУ-ын “Азимут” “Азимут” компанийн А45051 нислэгийн дугаартай онгоц хүчтэй салхины улмаас ослын буулт хийж зорчигчдоо хийлдэг гулгуур ашиглан нүүлгэн шилжүүлжээ. Үүний дараа зорчигчдыг аюулгүй нүүлгэн шилжүүлж, нисэх буудлын терминалд хүргэсэн байна.
Эх сурвалж: BBC