Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Судалгаа: Өдөрт дөрвөөс дээш цагийг дэлгэцэнд зарцуулдаг өсвөр насныхан сэтгэлийн хямралд өртөх магадлал өндөр


Америкийн Эрүүл мэндийн статистикийн үндэсний төвөөс гаргасан шинэ тайланд дурдсанаар өдөрт дөрөв болон түүнээс дээш цагийг дэлгэцэнд зарцуулдаг өсвөр насныхан сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямралд орох магадлал өндөр байдаг ажээ.
Тус агентлагийн лхагва гарагт нийтэлсэн товч мэдээлэлд 2021 оны долоодугаар сараас 2023 оны арванхоёрдугаар сарын хооронд 12-17 насны өсвөр насныхны тал орчим нь өдөр бүр дөрөв болон түүнээс дээш цагийг дэлгэцэнд зарцуулдаг хэмээжээ. 22.8 хувь нь өдөрт 3 цаг, 17.8 хувь нь 2 цагийг  дэлгэц ширтэж өнгөрөөдөг байна.
Өдөрт дөрвөн цагаас бага цагийг дэлгэцэнд зарцуулж буй өсвөр насныхны хувьд сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямралын шинж тэмдгүүд мэдэгдэхүйц буурч байжээ. Массачусетсийн нэгдсэн эмнэлэг, Харвардын Анагаах ухааны сургуулийн сэтгэцийн эмч болон анагаах ухааны ахлах мэргэжилтэн Др.Неха Чаудхари "Ийм судалгаанууд нь манай хүүхдүүд дэлгэцэн дээр хэр их цаг зарцуулж, тэдний сэтгэцийн эрүүл мэндийн байдалд ямар үр дагавартайг бодитой харуулж байна" гэж CBS News-т "Modern Health" агентлагт ярьжээ. 
Тэрбээр “Сошиал медиа болон сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямралын хоорондын хамаарлыг харуулсан судалгаа улам бүр нэмэгдэж байгаа ч үүний цаад шалтгаан нь төвөгтэй, тодорхойгүй байна” хэмээсэн байна.  
Америкийн Хүүхдийн Анагаах Ухааны Академи зэрэг байгууллагууд өсвөр насныханд өдөр тутмын дэлгэцийн хэрэглээгээ анхаарч үзэхийг зөвлөж байна. Технологийг "давхар иртэй сэлэм" гэж нэрлэдэг.  Сүүлийн тайланд охид, хөвгүүдийн дэлгэц ашиглаж буй цаг адилхан байсан бол өнгөт арьст өсвөр насныхан болон нийслэлд амьдардаг хүүхдүүд бусад бүлгүүдийг бодвол өдөрт дөрвөөс дээш цагийг  дэлгэц ширтэж өнгөрөөдөг байна.
Эх сурвалж: CBSNews
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ