Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Архангайд 10-14 насны хүүхдүүдийн дунд амьсгалын тогтолцооны өвчин хамгийн өндөр хувьтай байна



Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх "Ирээдүйн босго" төвөөс өнгөрөгч 2021 онд хүүхдийн өвчлөлийн талаарх судалгааг гаргажээ. Судалгаагаар 10-14 насны хүүхдүүдийн дунд амьсгалын тогтолцооны өвчин хамгийн өндөр хувьтай буюу 34 хувьтай, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин 32 хувь байгаа бол арьсны өвчин 10 хувь, бөөр, шээсний замын өвчин 7 хувь, чихний өвчин 5, мэдрэлийн эрхтний өвчин 4, нүдний өвчин 2 хувьтай байна. Харин 15-19 насны хүүхдүүдийн дунд зонхилох өвчлөл нь хоол боловсруулах эрхтний өвчин 29 хувьтай хамгийн өндөр байгаа бол амьсгалын эрхтний өвчин 20, бөөр, шээсний өвчин 15 хувь, арьсны өвчин 10, мэдрэлийн эрхтний өвчлөл 6, зүрх судасний өвчин 3 хувьтай байна.
Өсвөр насныхны /ихэнхдээ 18,19 настай оюутан/ дунд БЗХД болох тэмбүү, трихомониаз, заг хүйтэн зэрэг бэлгийн замын өвчлөлийг 2015-2021 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаа буюу сүүлийн долоон жилийн байдлаар тоон мэдээллээ үндэслэн гаргажээ. Тухайлбал, энэ насныхны дунд тэмбүү өвчин өндөр хувьтай гарсан байна. 2015 онд 57,7 хувьтай байснаас дараах онуудад буурч 2020 онд 23.1 хүртэл буурсан байгаа ч 2021 онд дахиад 62.5 хувь болтлоо өссөн байна. Буурсан үзүүлэлтийг тайлбарлахдаа өсвөр насныхны дунд сургалт мэдээллийг олон удаагийн давтамжтай хүргэж, хүүхдүүдийг мэдээлэлтэй болгосонтой холбож байлаа.
Мөн өсвөр насныхны дунд заг хүйтэн өвчин 2015 онд 3.8 хувьтай байсан бол 2021 онд 25 хувь болтлоо өссөн бол трихомониаз өвчин дунджаар 40 хувьтай байгааг гаргасан байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ