Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өмнөговь аймагт малын халдварт өвчин гарсан тул морь, тэмээ уралдуулахыг хоригложээ


Өмнөговь аймагт морь, тэмээний уралдааныг хоригложээ. Тус аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсны улмаас дээрх арга хэмжээг авч байгаа аж. Мандал-Овоо сумын найм, Булган сумын нэг, Сэврэй сумын нэг нийт 10 малчин өрхийн малд шүлхий өвчин гараад байгаа юм. Мал эмнэлгийн газрын улсын байцаагч Т.Буянжаргал "Шүлхий өвчнөөс гол хамгаалах арга нь хорио цээрийн дэглэм байдаг. Хүн, мал, авто техникийн хөдөлгөөн хийхгүй байх хэрэгтэй. Зөвхөн өвчин гарсан өрхүүдэд голомтоо барьж байх ёстой. Улаан нуурын мөсөн дээр иргэд машинтайгаа олноор очиж тоглож байгааг иргэд мэдээлж байна. Тус газрын ойролцоо хоёр голомт бий. Тиймээс аймгаас иргэд явахгүй байхыг сануулж байна. Мөн аймгаас морь, тэмээний уралдааныг хориглоод байгаа. Малчид иргэд хил залгаа аймгуудад ийм төрлийн тэмцээнд уралдаанд явахгүй байхыг анхааруулъя" гэлээ. Өвчин гарсан өрхүүдээс 15-20км доторх айлуудын малд урьдчилан сэргийлэх тарилга хийж байгаа аж.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ