Аймгийн хэмжээнд малын шүлхий өвчний 11 голомт үүсч, есөн сумын 85 малчин өрхийн 7681 толгой мал шүлхийтээд байна. Зүүн аймгуудад оторлосон айл өрхүүдээр малын халдварт өвчлөл зөөвөрлөгдсөн ирсэн бөгөөд одоогоор 31 бог малыг устгаад байгаа аж. Аймгийн Мал эмнэлгийн албанаас 70 мянган бодын тун вакциныг татан авч сумдад хуваарилан 7 сумын 1879.9 мянган толгой малыг вакцинуулахаар төлөвлөснөөс гүйцэтгэл 41.6 хувьтай байна. Мөн голомтын болон сэжигтэй бүсийн бэлчээр, малын хашаа, саравч зэрэг 265370 м.кв талбайд халдваргүйтгэл хийжээ.
Шүлхий өвчин гарсан аймаг, сумдаас ирж байгаа отрын малд байнга хяналт тавих, вакцины дархлаа тогттол малчдын нүүдэл, малын шилжилт хөдөлгөөн, мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний худалдаа, наймааг хориглох шаарлагатай байгааг Мал эмнэлгийн албанаас мэдээлэв. Сүүлийн өдрүүдэд малын шүлхий өвчлөл буурч байгаа тул хорио цээрийн дэглэмийг сулруулаад байна.