Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зарим сумдад хорио цээрийн дэглэм тогтоолоо



Шүлхий өвчний шинэ голомтууд үүссэн тул хорио цээрийн дэглэм тогтоолоо. Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Сэврэй сумдад онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг аймгийн Мал эмнэлгийн газраас мэдэгдлээ. Энэ сарын 3-ны өдөр Сэврэй сумын Хоолт багийн нутагт малын шүлхий өвчин илэрсэн байна. Мөн Мандал-Овоо Цогт-Овоо сумын заагт болон Сэврэй Булган сумын заагт голомтууд үүсээд байгаа аж. Иймд тухайн бүс нутаг руу зорчих хөдөлгөөнд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. 
Өмнө нь буюу өнгөрсөн сарын 5-нд Мандал-Овоо сумын нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарч Мандал-Овоо болон хил залгаа Булган, Цогт-Овоо сумын нутагт хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан юм. Тухайн хяналтанд байсан малын шинж тэмдэг арилаад байтал дахин ийн дэгдэж эхэлжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ