Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Путин цөмийн хэрэглээний нөхцөлд өөрчлөлт оруулав


ОХУ-ын ерөнхийлөгч Путин цөмийн хэрэглээний нөхцөлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрчээ. Өөрөөр хэлбэл, цөмийн зэвсгийг ашиглах тухай шинэ нөхцөлүүдийг тогтоов.
Шинэ нөхцөлд зааснаар цөмийн зэвсэггүй улсаас хийх довтолгоог цөмийн гүрэн дэмжвэл ОХУ-руу хийсэн хамтарсан дайралт гэж үзнэ. Мөн Орос руу ердийн пуужин, нисэх онгоц, дроноор их хэмжээний довтолгоо хийх нь цөмийн хариу арга хэмжээ авах шалгуурыг хангах аж. Беларусьт халдах болон Оросын бүрэн эрхт байдалд ноцтой аюул учруулах бусад хүчин зүйл ч үүнд хамаарна. Цаашилбал, аль нэг бүлэглэл, эсвэл эвсэлд багтсан улс ОХУ руу дайрвал Москва үүнийг холбоотнуудад бүхэлд нь хамаатуулж үзнэ гэжээ.
Уг шинэчлэлтийг анх есдүгээр сард санал болгосон бөгөөд Украин дахь дайны 1000 дахь өдөр буюу арваннэгдүгээр сарын 19-нд албан ёсоор тамга дарлаа. АНУ-ын алсын тусгалтай пуужинг Орос руу харвах зөвшөөрлийг өмнөх өдөр нь Украинд Вашингтоноос өгсөн байсан. Энэ шийдвэр нь АНУ болон түүний дагуулууд Оросын эсрэг байлдааны ажиллагаанд шууд оролцож байгааг илтгэнэ гэж Оросын Гадаад хэргийн яам мэдэгджээ.
Шинэ нөхцөлийн зүйл заалтуудыг харвал цөмийн хариу арга хэмжээ авч болзошгүй улс орон, эвслийн тоо, цэргийн аюулын төрөл нэмэгджээ. Кремль энэ талаар зарлахдаа бусад улс орныг цөмийн өөрчлөлтийн нөхцөлүүдийг судлахыг уриалсан байна.
ЭХ СУРВАЛЖ: BBC
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ