Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АНУ Ирантай холбоотойгоор шинэ хориг тавьснаа зарлав


Фото: REUTERS
 
Д.АРИУН
АНУ-ын Төрийн Департамент 13 байгууллага болон хувь хүний эсрэг хориг тавьж байгаагаа өчигдөр /2020.02.25/-нд зарлалаа. Ираны цөмийн хөтөлбөрийг дэмжсэн учраас гэдэг үндэслэл бүхий энэ хориг нь Хятад, Ирак, Орос, Туркийн компани болон иргэд хамарч байгаа аж.
Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео шинэ хоригт хамрагдах оросын иргэд, компанийн талаар тодорхой нарийвчилж хэлээгүй гэдгийг kp.ru мэдээлжээ.
Төрийн Департаментын тэргүүн  “хар жагсаалт”-д Хятад болон Туркийн таван байгууллага болон иргэн байгааг онцолсон байна. Тэднийг “Ираны цөмийн хөтөлбөрийг дэмжсэн” гэж буруутгаж байгааг ч хэлжээ. Мөн Хя тадын нэг иргэнийг  Пакистаны зэвсэглэлийг дэмжих хоёр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлсэн хэмээн буруутгаж байгаа аж.
Дашрамд дурдахад, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд Иран болон Хойд Солонгос зэрэг улсад цөмийн брорн химийн эсвэл бактерлиогин зэвсэг үйлдвэрлэхэд туслах бүтээгдэхүүн технологийг нийлүүлэхийг хориглосон заалт байдаг аж.
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ