Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна


ЛОНДОН.
 /Reuters/. Хэд хэдэн улс орны шинжээчдийн үзэж байгаагаар, БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлсээр байгаа бөгөөд баллистик пуужиндаа зориулагдсан цөмийн шинэ төхөөрөмжийг хөгжүүлсэн байж магадгүй байна. Энэ тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн дэргэдэх БНАСАУ-д авсан хоригийн хэрэгжилтэнд хяналт тавих хорооноос танилцуулсан шинжээчдийн илтгэлд дурджээ. 
“БНАСАУ цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлж, тэр дундаа өндөр хэмжээнд баяжуулсан уран үйлдвэрлэх, хөнгөн усны туршилтын реактор барьж байна. БНАСАУ цөмийн зэвсэг үйлдвэрлэсээр байна гэж НҮБ-ын гишүүн орнуудын нэг нь үзэж байна” хэмээн илтгэлд дурджээ.
 
Түүнчлэн энэхүү баримт бичигт дурдсанаар, БНАСАУ-ын эрх баригчид сүүлийн 6 удаагийн цөмийн туршилтыг явуулах үеэрээ цөмийн цэнэгт хошуу бүхий баллистик пуужинд тохирох жижигхэн цөмийн төхөөрөмжийг хөгжүүлсэн байх өндөр магадлалтай бөгөөд энэ технологио хөгжүүлсээр байх болно гэж хэд хэдэн орон үзэж байгаа аж. Гэсэн ч илтгэлд аль орон ийнхүү мэдэгдсэнийг дурдаагүй байна. 
 
 
Э.АянзаяаЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ