Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Чернобылийн цөмийн цахилгаан станцын ойролцоох ойд том хэмжээний гал түймэр гарлаа

Украины орхигдсон Припят хот дахь Чернобылийн цөмийн цахилгаан станцын ойролцоох цацраг идэвхт ойд өнгөрөгч бямба гаригаас 2600 километр хавтгай дөрвөлжин газрыг хамарсан том хэмжээний гал түймэр гараад байна.
Киев хотын Иргэний хамгааллын газрын мэдэгдсэнээр цацраг идэвхт бүсэд тархсан түймрийг түргэн хугацаанд таслан зогсоох зорилгоор 90 гал сөнөөгч, хоёр гал унтраагч онгоцыг гамшгийн голомтод илгээжээ. Холбогдох албаны мэдээлснээр түймрийн утаагаар дамжин цацраг идэвхт угаар ойролцоох газруудад тархаж байгаа нь гал түймэртэй тэмцэх ажилд хүндрэл учруулж байгаа аж. Гэсэн ч цацрагийн аюул хүн ам олноор суурьшсан Украины хотуудад аюул заналхийлэх хэмжээнд хүрээгүй талаар албаны хүмүүс мэдэгдсэн юм. Одоогоор түймрийн шалтгаан тодорхой болоогүй аж.
Харин Украины Үндэсний экологийн хяналтын албаны дарга Егор Фирсов ням гаригт түймрийн улмаас ойролцоох 100 га орчим газарт цөмийн цацрагийн хэмжээ хэвийн төвшнөөс 16 дахин нэмэгдсэн талаар мэдээлсэн юм.
ЗХУ-ын үед буюу 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд Чернобылийн атомын цахилгаан станцын дөрөвдүгээр реакторт осол гарснаар хүн төрөлхтний түүхэнд хамгийн том хэмжээний цөмийн осол тохиосон. Цацраг идэвхийн улмаас 4000 орчим хүн амь насаа алдсан гэж тооцоолдог бөгөөд тухайн үед 50000 гаруй хүн амтай байсан Припят хот орхигдсон билээ. Дэлхийн түүхэнд Олон улсын цөмийн ба цацрагийн гамшгийн эцсийн буюу долдугаар төвшинд хүрсэн хоёр удаагийн атомын цахилгаан станцын осол тохиож байв. Хамгийн сүүлд 2011 оны гуравдугаар сарын 11-нд Япон улсад болсон 9.1 магнитуудын хүчтэй Тохоку цунамигийн улмаас тус улсын Фукушима Дайичи атомын цахилгаан станцад осол гарч, цөмийн цацраг идэвх алдагдсан юм.    
О.Мөнхбат
Эх сурвалж: Deutsche Welle
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ