Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Роскосмос: Ангараг гарагийг бөмбөгдөхийн тулд Илон Маск 10,000 пуужинтай болох хэрэгтэй

АНУ-ын технологийн салбарын бизнесмэн Илон Маск өмнө нь ярихдаа Ангараг гарагийг амьдралд таатай нөхцөлтэй болгохын тулд хоёр туйлд нь цөмийн бөмбөг дэлбэлэх санаа гаргаж байсан юм. Ингэснээр Ангарагийн агаар мандалд их хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл бий болон хүлэмжийн хийн үзэгдэл үүссэнээр дулаарал явагдаж, мөс хайлна гэж тэр тайлбарлаж байв. Тэгвэл ОХУ-ын сансар судлалын байгууллага Роскосмосын шинжлэх ухаан, урт хугацааны төслүүд хариуцсан захирал Александр Блошенко энэ санааг биелэх боломжгүй тухай өчигдөр ТАСС агентлагт ярьжээ. “SpaceX компанийн санааг хэрэгжүүлэх боломж өнөөдрийн түвшинд байхгүй. Жишээлбэл Ангарагийн туйлуудад бөмбөг дэлбэлж, хүссэн үр дүндээ хүрэхийн тулд хамгийн том цөмийн цэнэгт хошуутай 10,000 гаруй пуужин хэрэгтэй болно” гэж Блошенко тайлбарласан байна. Роскосмосын захирлын үзэж байгаагаар хүн төрөлхтөнд одоогоор аль нэг гарагийн цаг уурыг өөрчлөх хүч чадал байхгүй ажээ. 
Р.Төмөр 
Эх сурвалж: ТАСС
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ