Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Коронавирусийн тахлын дараа гар барих ёс мартагдах ёстой гэж АНУ-ын анагаах ухааны мэргэжилтэн үзэж байна

Коронавирусийн цар тахалтай тэмцэж буй Цагаан ордны тусгай хорооны гишүүн, Америкийн Харшил, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Хүрээлэнгийн захирал, доктор Энтони Фаучи хүмүүсийн дунд уламжлал болсон гар барьж мэндчилэх ёс халагдах цаг нь болсныг өчигдөр хэлжээ. “Хүмүүс гар барих ёсыг мартах цаг нь болсон. Бидэнд ийм соёл цаашид хэрэггүй. Бид энэ уламжлалыг таслан зогсоох хэрэгтэй. Амьсгалын замын өвчин халдах нэг гол зам нь энэ болохыг баримт харуулж байна” гэж Фаучи хэвлэлд өгсөн ярилцлагадаа тайлбарласан байна. Түүний үзэж байгаагаар коронавирусийн гамшгаас сургамж болж үлдсэн олон зүйлс цаашдаа хүн төрөлхтний амьдралын хэв маягт хадгалагдаж үлдэх гэнэ. 79 настай Фаучи халдварт өвчнөөр мэргэшсэн АНУ-ын топ мэргэжилтнүүдийн нэг юм.
Тэрээр сүүлийн үед Цагаан ордонд болж буй тахлын нөхцөл байдлыг танилцуулах хэвлэлийн хурлуудад ерөнхийлөгч Дональд Трампын хамт байнга оролцож байгаа. Фаучи анх коронавирусийн тархалтыг хязгаарлахын тулд “social distancing” буюу олон нийтээс өөрийгөө тусгаарлах зарчмыг Америкчуудад танилцуулж байв. “10-аас олуулаа нэг дор цугларахгүй байх, бусдаас 2 метрийн зайтай биеэ авч явах, олон хүн цугларсан газраас зайлсхийх, боломжтой бол гэрээсээ ажиллах. Мэдэгдэхүйц үр дүнд хүрэхийн тулд бид бүгд дээрх зарчмуудыг баримтлах ёстой” гэж тэр Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр тайлбарлаж байжээ. Судлаачдын тогтоосноор гар барих үеэр алгаа нийлүүлж (high five гэдэг) мэндлэхтэй харьцуулахад хоёр дахин их бактери дамждаг байна. Хэрвээ гар барихын оронд нударга тулгаж мэндэлбэл дамжих бактерийн тоо 90 хүртэл хувиар буурдаг гэжээ.     
Э.Сэмүүн 
Эх сурвалж: Business Insider
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ