Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын сургуулиудад хамуугийн халдвар гарсантай холбоотойгоор карантин тогтоосон гэх мэдээлэл сошиал сүлжээнд хөврөөд буй.
Бид энэ талаар тус аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сургуулийн удирдлагаас тодруулахад "Хамуугийн халдвар гарсан зүйл байхгүй. Одоогоор манай сум дахь сургуулиуд хэвийн ажиллаж, хүүхдүүд хичээлдээ сууж буй" хэмээсэн юм.