Сургууль, цэцэрлэгийн карантин энэ сарын 30-ны өдөр дуусч буй. Тиймээс үргэлжлүүлэн сунгах эсэхийг БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэгээс тодруулахад "Сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах эсэхийг ЭМЯ-ны мэдээлэлд тулгуурлаж, санал аваад тав дахь өдөр Боловсролын яамны зүгээс УОК-т саналаа хүргүүлнэ. Шийдийг УОК гаргана" гэж байв.
Тэгвэл ЭМЯ-наас сургууль, цэцэрлэгийн карантиныг ирэх дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгах нь зүйтэй гэж үзжээ. Учир нь "Гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манай улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ" гэлээ.
Энэхүү саналаа БСШУСЯ-нд хүргүүлэх юм. БСШУСЯ-наас ЭМЯ-ны саналыг үндэслэн, төсөл боловсруулж, баасан гаригт УОК-т хүргүүлнэ. Ингээд УОК хуралдаж, эцсийн шийдийг гаргах юм.
Б.Аз