Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор эдийн засгийг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээг хэлэлцэж байгаа аж.
Сангийн сайд Ч. Хүрэлбаатар эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр шийдлүүд танилцуулж хэлэлцүүлэх юм.
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор түр зогсоогоод буй нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15-наас тусгай горимоор үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.