Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон И-Монгол академийн хамтарсан баг Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ аймгийн албан хаагчдад "Цахим үндэстэн" бодлогын баримт бичиг, "Цахим жишиг аймаг" концепцийг танилцууллаа. Хөвсгөл аймаг emongolia системд орон нутгийн захиргааны байгууллагын 77 үйлчилгээг нэвтрүүлсэн анхны аймаг боллоо.
![](https://montsame.mn/uploads/content/9462eedce31bcf6ae9096f63416da3f3.png)
Тус аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний 38 агентлаг байгууллага, 23 сум, нэг тосгонд төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем “ERP” системийг нэвтрүүлэн ажиллаж байна.
![](https://montsame.mn/uploads/content/4ff1e41f4bfbac104a86c3db0eaa2128.png)
Мөн 23 сум, нэг тосгонд "Төрийн нэг цэгийн үйлчилгээний операторын систем"-ийгнэвтрүүлээд байна. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, И-Монгол академийн хамтарсан баг төрийн албан хаагч, иргэдэд цахим аймгийн загварчлалыг танилцуулж, арга зүйн зөвлөмж өглөө.