Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хяналт шинжилгээ үнэлгээг онлайн системд холбоно



Баянхонгор аймгийн төрийн байгууллагуудын Хяналт шинжилгээ үнэлгээний үйл ажиллагаанд онлайн систем нэвтрүүлж, цахим санд шилжүүлэхээр болжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Сайн засаглал”, “Ухаалаг засаглал”, “Цахим засаглал”-ыг бий болгох зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж, авлигагүй, хүнд сурталгүй, сайн засаглалыг тогтооход ахиц гаргах нэгэн алхам нь хяналт, шинжилгээ үнэлгээний үйл ажиллагааг онлайн системд нэвтрүүлэх явдал.
Технологийн дэвшлийг ийнхүү ашиглаж аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, төрийн байгууллагууд,  сумдын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны тайланг боловсруулах түүнийг үнэлж дүгнэх,  нэгтгэсэн тайланг яам, агентлаг, Засгийн газарт цахим байдлаар дүгнүүлдэг болох юм.
Цаг хэмнэх, хяналт сайжрах, үр дүнг нэмэгдүүлэх олон сайн талтай тус ажлыг улсын хэмжээнд Төв болон Дундговь аймаг бүрэн нэвтрүүлжээ. Баянхонгор аймгийн хувьд гурав дахь нь болж, төрийн байгууллагын үйл ажиллагааг "Ухаалаг засаглал"-д нийцүүлэхээр зорьж байгаа аж.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ