Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баян-Өлгийд хүүхдийн дархлаажуулалт тааруу байгаа үзүүлэлт гарчээ


Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран "Хүүхдийн эрхийг хангахад орон нутгийн байгууллагын оролцоо, түншлэлийг сайжруулах нь” хэлэлцүүлэг зохион байгууллаа.Хүүхдийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг орон нутагт ямар байна, хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулахад үндэсний болон орон нутгийн түвшинд хэрхэн ажиллах талаар ярилцлаа.
Манай улсын нийт хүн амын 37.1 хувь нь хүүхдүүд байна.
2023 онд Статистикийн ерөнхий хороо, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран хийсэн өрхийн нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжих боломж хот хөдөөд ялгаатай хэвээр байна.
Хөдөөд гурван хүүхэд тутмын нэг нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байна.
Мөн дархлаажуулалт, эрүүл мэндийн үйлчилгээ ч хот, хөдөөд ялгаатай. Төвийн бүс болон Улаанбаатар хотод дархлаажуулалт өндөр байхад Баян-Өлгий аймагт хүүхдийн дархлаажуулалт тааруу байгаа үзүүлэлт гарчээ.
Иймд тэгш бус байдлыг арилгах, хот, хөдөөгийн хүүхдэд ээлтэй болгох, хүүхэдтэй холбоотой төсөв төлөвлөлтийг сайжруулах, нийгмийн салбар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  
 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ