Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баянхонгорын Баянбулаг, Жаргалант, Гурванбулаг, Цагаанчулуутад хамгийн их цастай байна


Ус цаг уур, орчны шинжилээний газраас 2024 оны арваннэгдүгээр сарын 4-ний 08.00 цагаас 2024 оны арваннэгдүгээр сарын 11-ний 08.00 цаг хүртэлх долоо хоногийн цаг агаарын тоймыг танилцууллаа. 
Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгий, Архангайн баруун, Ховд, Завханы өмнөд, Баянхонгор, Сүхбаатарын хойд, Говь-Алтай, Төв, Хэнтийн зүүн хойд хэсэг, Хөвсгөл, Дорнодын зарим газар, Сэлэнгийн ихэнх нутгаар 0.0-11.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Баянхонгорын Баянбулаг, Жаргалант, Гурванбулаг, Цагаанчулуутад 11.0 см, Говь-Алтайн Эрдэнэ, Завханы Отгонд 9.0 см, Ховдын Алтай, Үенч, Хэнтийн Баян-Адаргад 8.0 см, бусад хэсгээр 0.0-7.0 см цасан бүрхүүл тогтсон байна.
Өнгөрсөн 7 хоногт баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр 0.0-7.4 мм бороо, нойтон цас, цас орсон байна. Үүнээс долоо хоногийн хур тунадасны нийлбэрээр хамгийн их нь Баян-Өлгийн Булганд 7.4 мм, Ховдын Булган, Алтайд 5.0-5.3 мм, Говь-Алтайн Цогт, Ховдын Үенч, Дархан-Уулын Дарханд 4.0 мм, бусад нутгаар 0.0-3.8 мм бороо, нойтон цас, цас орсон байна.
Агаарын хамгийн их температур:
Хугацааны эхээр Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -6…-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6…+11 градус дулаан, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0…-5 градус хүйтэн, бусад нутгаар +5…+10 градус дулаан байсан бол хугацааны дунд болон сүүлээр нийт нутгаар бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Ерөө голын хөндийгөөр -4…-9 градус, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +2…-3 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байв. 
Агаарын хамгийн бага температур: 
Хугацааны дунд үеэр Дархадын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -11…-16 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархан нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -5…-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1…+4 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн байсан бол, хугацааны эхэн болон сүүл үеэр баруун аймгуудын нутгаар хүйтэрч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -20…-27 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -13…-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…-5 градус, бусад нутгаар -6…-12 градус хүйтэн байв. 
Cалхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 8,9-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, 10-нд Алтайн уулархаг нутаг болон Арц богдын өвөр хоолойгоор зарим үед секундэд 20-22 метр хүрч ширүүссэн байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ