Кофе зүрхэнд аюултай эсэх нь кофеины агууламж, мөн хэр их хэмжээгээр ууж байгаагаас шууд шалтгаалдаг байна.
Кофеин нь төв мэдрэлийн тогтолцоог сэргээж, нойр хүргэдэг аденозин хүлээн авагчийг блоклосноор түр хугацаанд сэргээж, сэтгэл санааг өөдрөг болгон, анхаарал төвлөрөх чадварыг нэмэгдүүлдэг байна. Конфеин нь мөн зүрхний агшилтыг нэмэгдүүлж, артерийн даралтыг богино хугацаанд нэмэгдүүлдэг аж.
Мэдрэмтгий хүмүүс болон их хэмжээгээр кофе хэрэглэдэг хүмүүст зүрх дэлсэх, хэм алдагдах өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
Кофеины агууламж мөн кофены төрлөөс хамаардаг байна. Арабика кофенд робуст төрлийг бодвол кофеины агууламж бага байдаг тул сэргээх чанар ч сул байдаг гэнэ.
Эспрессо кофе хэмжээгээр бага ч кофеины өндөр агууламжтай байдаг тул зүрхэнд ачаалал өгдөг. Американог бэлтгэхдээ эспрессод ус нэмдэг тул кофеины агууламж багасдаг гэхдээ ийм төрлийн кофены хэмжээ их байдаг. Американо зүрхэнд нөлөөлөх нөлөө нь арай бага байна гэсэн үг. Флэт уайт болон капучинод орсон сүү кофеины үйлчлэлийг сулруулдаг учир зүрхэнд очих ачааллыг бууруулдаг байна.
Тиймээс зүрхний асуудалтай хүмүүст кофеины хэрэглээгээ хязгаарлаж, сүүтэй кофе хэрэглэхийг зөвлөдөг байна. Ингэхдээ өдөрт хоёр аягаас хэтрүүлэхгүй байх нь чухал аж.