Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Завхан аймгийн 2025 оны төсвийн төсөл, засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг өргөн барилаа


Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр өнөөдөр Завхан аймгийн 2025 оны төсвийн төсөл, Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг ИТХ-ын дарга Б.Санжсүрэнд өргөн барилаа.
Тэрээр 2025 оны төсвийн төсөл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр нь үндсэн 5 зорилтыг тэргүүлэх чиглэл болгосныг онцлоод:
1. Хүний хөгжлийн зорилтын хүрээнд: Хүний хөгжил, эрүүл мэнд, боловсролын чанарыг сайжруулах,
2. Дэд бүтцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд: Зам харилцаа холбоо, инженерийн шугам сүлжээ, хотын стандарыг сайжруулах,
3. Бизнес эрхлэгчдийг дэмжих зорилтын хүрээнд: Татварын бааз суурь болон ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчид, хувийн хэвшлүүдийг дэмжих,
4. Мал аж ахуй, хөдөө аж ахуйг дэмжих зорилтын хүрээнд: Малын үүлдэр угсааг сайжруулах, малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэх, усалгаатай газар тариаланг сэргээх,
5. Аялал жуулчлалыг дэмжих зорилтын хүрээнд: Завхан аймгийг баруун бүсийн аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх, шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх гэсэн зорилтуудыг тусгасныг дурдлаа.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ