Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хахуулийн хэрэгт холбогдсон Увс аймгийн Өмнөговь сумын удирдлагуудад яллах дүгнэлт үйлджээ


Увс аймгийн Өмнөговь сумын удирдлагуудад холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Өлзий, Засаг даргын орлогч  Х.Давааням, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Даваасүрэн, Ц.Бямбажав, Н.Баатаржав нарын 11 албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан “Шижир голд майнинг” ХХК-тай нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 
Хэргийн талаар эргэн сануулахад,Увс аймгийн Өмнөговь сумын албан тушаалтнуудыг 2021 оны арваннэгдүгээр сард бусдаас хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан АТГ-ынхан шалгаж эхэлсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тус сумын Засаг дарга С.Өлзийг “Шижир голд майнинг” ХХК-ийн захирал Я.Цэдэнбал, Өмнөговь сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Даваасүрэн нарын ашиг сонирхлын үүднээс хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрч сүйдсэн Цэрэнцэг хэмээх газарт түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх гэрээг “Бид намирын эзэд” ТББ-ын нэрээр байгуулахын тулд хахууль авсан гэж буруутгасан байдаг. Харин Өмнөговь сумын Засаг даргын орлогч Х.Даваанямыг хэд хэдэн удаагийн үйлдлээр хахууль авсан, нэр дурдсан бусад хүмүүс хахууль өгсөн, уг хэргийг зохион байгуулж, гарын үсэг зуруулсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон гэх мэдээлэл байна. Түүнчлэн Засаг дарга С.Өлзий, ИТХ-ын дарга Д.Даваасүрэн, Засаг даргын орлогч Б.Давааням, ИТХ-ын төлөөлөгч Ц.Бямбажав, Н.Баатаржав нарыг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор 2-8 сая төгрөгийн хахууль авсан хэмээн яллах дүгнэлт үйлдүүлсэн талаар эх сурвалж мэдээлж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ