Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДУНДГОВЬ: 2024 оныг "Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгаалал"-ын жил болгов



Дундговь аймгийн ЗДТГ-аас 2024 оныг “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгаалал”-ын жил болгон зарлаж, хүүхдийн амьдрах, сурч хөгжих, хүмүүжих аюулгүй, ая тухтай орчныг бүрдүүлэх зорилт дэвшүүллээ. Аймгийн Засаг даргын захирамжаар “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгаалал”-ын жилийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Засаг даргын орлогч М.Анхбаяраар ахлуулан томилж, сум, байгууллага бүр жилийн төлөвлөгөө гарган ажиллахыг үүрэг болгожээ.

Дээрх зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг иргэд, аж ахуйн нэгж байгууллага, олон нийтэд уриалж, иргэдийн санал, оролцоонд тулгуурлан жилийн ажлын төлөвлөгөө гарган үр дүнг аймгийн Засаг даргын зөвлөлд танилцуулж, үр дүнг тооцон ажиллах ажээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ