Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хүүхдийн төлөө зөвлөл хуралдаж байна

Баянхонгор аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл өнөөдөр оны эхний хурлаа хийж, салбар зөвлөлийн хурлаар Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж байна.
Хурлыг аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дэд тэргүүн, Засаг даргын орлогч Ж.Мөнхсоёл нээж үг хэлэхдээ, "Хүүхэд хамгаалал, хөгжил чиглэлд салбар хоорондын ажлын нягт уялдаа холбоог ханган, тодорхой гарч буй санхүүжилт хөрөнгөтэй ажил арга хэмжээний үр дүнг сайжруулах нь чухал" гэв.
Оны эхний хурлаар Хүүхдийн төлөө зөвлөлийн дүрэм, 2021 оны ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, хүүхдийн төлөө зөвлөлийн 2021 оны жилийн эцсийн үнэлгээ-дүгнэлт, 2022 оны ажлын төлөвлөгөөнд тусгах санал хэлэлцэх, санал шүүмжлэл зэрэг асуудлыг тус тус авч хэлэлцэх юм.
Тус зөвлөлд 20 байгууллагын 23 төлөөлөл гишүүнээр багтан салбар бүрийнхээ оролцоог ханган хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ