Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хөтөлбөр амжилттай хэрэгжжээ


Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Адил боломж” хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцлээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017.04.28-ны өдрийн 33 дугаар тогтоолоор баталсан тус хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хамрагдалт өсч,2016 онд 181 хүүхэд боловсролын үйлчилгээ авч байсан бол 2021 онд 310 болж нэмэгджээ.
Хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвд тусгай цэцэрлэгийг ашиглалтад оруулсан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхийн холбоог байгуулсан,хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш, эрүүл мэндийн ажилтнууд, эцэг эхчүүдийг чадавхжуулсан, сургууль цэцэрлэгт хамрагдахгүй байгаа хөгжлийг бэрхшээлтэй хүүхдүүдийг гэрээр нь хөгжүүлэх сургалтад хамруулсан зэрэг ажлыг зөвлөлийн хурлаар онцоллоо.
Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс сумдад ажиллаж,хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг илрүүлэх, тэднийг нийгмийн халамж, эрүүл мэнд, боловсрол болон хөгжлийн бусад үйлчилгээнд хамруулах ажлыг сайн зохион байгуулсан хэмээн дүгнэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ