Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дөрвөн зорилт 18 арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлав


Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл 2022 оны анхдугаар хуралдаанаа хийлээ. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс 2022 онд дэвшүүлсэн зорилттой уялдуулан Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн 2022 гүйцэтгэлийн төлөвлөгөөг 4 зорилт 18 арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлав.
Энэ сарын 21, 23, 28-ны өдрүүдэд зохион байгуулах Төрийн албаны тусгай шалгалт болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комисс томилох тухай тогтоолын төсөл, аймгийн хэмжээнд шаардлагатай байгаа мэргэжилтэй боловсон хүчний нөөцийн судалгааг хийх ажлын хэсэг томилох тухай тогтоолын төслийг тус тус хэлэлцэн баталлаа.
Ташрамд дуулгахад, Төрийн албаны 2022 оны эхний ерөнхий шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэв.
Төрийн албаны энэ удаагийн ерөнхий шалгалтыг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, аймаг, нийслэлийн Салбар зөвлөл, Төв болон салбар комисс, олон нийтийн хяналт дор зохион байгуулна.
Шалгалтын бүртгэл энэ сарын сарын 17-ны 09:00 цагаас гуравдугаар сарын 19-ний 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаатай цахимаар үргэлжилнэ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ