Төрийн албаны ерөнхий шалгалтыг орон даяар энэ сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулсан. Тус шалгалтад Баян-Өлгий аймгаас 375 иргэн бүртгүүлснээс 320 нь оржээ.
Үүнээс 73 иргэн буюу 22,8 хувь нь л тэнцэж, төрийн албаны нөөцөд бүртгэгдэхээр болсон гэж Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээллээ.