Төрийн албаны сул орон тоог нөхөх, төрийн албыг мэргэшсэн боловсон хүчнээр хангах зорилтын хүрээнд Дорноговь аймгийн төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шалгалтыг зохион байгууллаа.
Арваннэгдүгээр сарын 06-нд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн 135 хүнээс 123 иргэн шалгалт өгч 45 хүн буюу 36,5 хувь нь шалгалтад тэнцсэн байна. Шалгалт 11 дүгээр сарын 06-наас 08-ныг хүртэл үргэлжлэв.
МОНЦАМЭ