Шуурхай албаны автомашинтай болсноор гамшгийн голомтод шуурхай хүрэлцэн очих, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг зохион байгуулах боломж бүрдэж байна.
Энэ үеэр ОБГ-ын дарга, хурандаа С.Пүрэвсамдан “Ард иргэдийн аюулгүй амгалан тайван байдлыг хангах амаргүй үйл ажиллагааг ойлгон дэмжлэг үзүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүнг ахиулах боломжийг бүрдүүлсэнд талархаж байгаагаа илэрхийллээ” гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.