Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төрийн албаны энэ оны гурав дахь ерөнхий шалгалт 11 дүгээр сард болно


Төрийн албаны 2021 оны гурав дахь ерөнхий шалгалтад орох иргэдийг 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цахимаар бүртгэж байна гэжТөрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээлэв.
-“Төрийн албаны 2021 оны гурав дахь ерөнхий шалгалтыг зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шалгалтын товыг тогтоосон. Шалгалтын бүртгэлийг 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагаас 10 дугаар сарын 22-ны өдрийн 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаатай цахимаар явуулна.

Тиймээс төрийн албаны ерөнхий шалгалт өгөх иргэдhttps://exam.csc.gov.mn/... хаягаар орж бүртгэлээ хугацаанд нь хийлгээрэй.
Төрийн албаны намрын ерөнхий шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, салбар комисстой хамтран, олон нийтийн хяналттайгаар 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар Төрийн зөвлөлийн тогтоол батлагдсан байна.
Ерөнхий шалгалтыг өнгөрсөн жилээс эхлэн технологийн дэвшлийг ашиглан 100 хувь цахимаар зохион байгуулдаг болсон. Энэ нь иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн. Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн хэмжээнд төрийн албаны гурав дахь ерөнхий шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэдийн тоо гараагүй байна” гэв. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ