Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төрийн албаны ерөнхий шалгалтад орохоор 375 иргэн бүртгүүлжээ



Төрийн албаны ерөнхий шалгалтын үйл ажиллагаа өнөөдөр орон даяар эхэлсэн. Тус шалгалтад Баян-Өлгий аймгаас 375 иргэн орохоор бүртгүүлжээ. Төрийн албаны салбар зөвлөлөөс уг ажлыг 3 хоногт багтаан зохион байгуулж дуусахаар ажиллаж байна.
Шалгалтад өдөрт 5 ээлж, 1 ээлжинд 25 иргэнийг оруулахаар зохицуулж, шалгуулагчдыг Улсын бүртгэлийн хэлтсээс хурууны хээ таних төхөөрөмжөөр бүртгэн нэвтрүүлж байгаа.
Үйл ажиллагааг Төрийн албаны зөвлөлөөс zoom программаар хянаж, дүрс камераар баримтжуулж байгаа аж. Мөн Тагнуулын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналт газар зэрэг байгууллагуудаас хөндлөнгийн хяналт тавин ажиллаж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ