Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Д.Уранчимэг: Бүртгүүлсэн маш олон хүн шалгалтдаа ирээгүй



Сэлэнгэ аймагт зохион байгуулсан төрийн албаны шалгалтын хөндлөнгийн ажиглагчаар ажилласан аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Д.Уранчимэгээс шалгалтын явц байдал, цаашид анхаарах асуудлын талаар тодрууллаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс төрийн албаны ерөнхий шалгалтыг нийтэд нээлттэй байлгах үүднээс энэ удаа хөндлөнгийн хяналт буюу ажиглагчийг суулгасан байгаа. Иргэний нийгэмээ төлөөлөн суусан хүний хувьд шалгалтын явц байдал, зохион байгуулалтын талаар?
-Миний хувьд Хэрэглэгчдийн эрх ашиг нэн тэргүүн тавигдаж буй энэ цагт эрхээ хамгаалахад нь тэдэнд туслах зорилгоор Сэлэнгэ аймагт зохион байгуулсан Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцлоо. Миний үүрэг бол шалгалтын зохион байгуулалт, үйл ажиллагаанд хяналт тавьж хөндлөнгийн ажиглагчаар ажилласан. Шалгалт аймгийн Засаг даргын Тамгын газрын Хурлын танхимд гурван өдөр явагдсан. Төрийн албаны Зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газраас шалгалтыг цаг хугацаанд нь чанартай, хяналттай, сайн зохион байгуулж байгаа нь харагдсан. Харин шалгалтад оролцож байгаа иргэдийн хувьд биеэ сайн бэлдэж байж, шалгалтад оролцох хэрэгтэй мэт санагдсан.
-Тухайлбал ажиглагдсан зүйлээсээ хуваалцаач?
-Шалгалтын явцад зүгээр суух, унтах явдал ч ажиглагдлаа. Цаашид анхаарах хэд хэдэн зүйл байна гэж би хувьдаа дүгнэсэн. Тухайлбал:
-Шалгалтад орон нутгийн засаг захиргаа ач холбогдол өгч, иргэдээ идэвхтэй оролцуулах;
-Иргэд шалгалтад оролцохоор бүртгүүлсэн бол оролцоогоо хангаж цагтаа ирж шалгалтдаа хамрагдах хэрэгтэй байгаа нь сая харагдсан. Бүртгүүлсэн мөртлөө маш олон хүн ирсэнгүй. Мөн иргэд төрийн албанд орох гэж байгаа бол хүндэтгэлтэй хандаж, хувцаслалтдаа мөн анхаарах нь зүйтэй мэт санагдлаа. 
-Танд баярлалаа. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ