Төв аймгийн Эрдэнэсант, Лүн, Өндөрширээт суманд аймгийн Онцгой комиссын шуурхай удирдлагын багууд, орон нутгийн удирдлагууд, иргэд, аж ахуйн нэгжийн хамт 4 дэх өдрөө ажиллаж байна. Тус ажлын багийн ахлагч аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаагаас нөхцөл байдлын талаар тодруулахад, Алтанбулаг, Заамар, Лүн, Өндөрширээт, Эрдэнэсант суманд урьдчилсан мэдээгээр нийт 4084 мал хорогдож, аюулт үзэгдлийн улмаас 7 иргэн нас барсан.
Эдгээр иргэдийн гэр бүлдУлсын Онцгой комиссоос тус бүр 5 сая төгрөг, аймгийн Онцгой комиссоос тус бүр 1 сая төгрөг, сумын зүгээс 500 мянган төгрөг, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тус бүр 100 мянган төгрөгийн дэмжлэг, тусламжүзүүлэв. Мөн Улсын Онцгой комиссоос Лүн, Эрдэнэсант суманд шаардлагатай шатахууны дэмжлэгийгүзүүлсэн. Улс, аймаг, сумдын Онцгой комисс, хамтарсан баг, төрийн албан хаагчид тухайн өрхүүдэд нэн шаардлагатай тусламжийг цаг алдалгүй үзүүлж, цасанд боогдсон зам харгуйг нээх, гэр барих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэж байна” гэв. 11 дүгээр сарын 18 хүртэл цасан шуурга шуурах бөгөөд салхи секундэд 16-18 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.