Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Эрдэнэсант, Өндөрширээт суманд шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна


Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт сумын нутаг дэвсгэрээр их хэмжээний шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа талаар Төв аймаг дахь Цагдаагийн газрын Эрдэнэсант сумын цагдаагийн хэсгээс мэдээллээ. Иймд жолооч нарыг хурдаа тохируулан, ойрын гэрлээ асааж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Өнөөдөр Төв аймгийн ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй шороон болон цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
- Жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
- Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цасан шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ