Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шатахуун хадгалах сав руу унаж, ухаан алдсан эрэгтэйг АВАРЧЭЭ


Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 50 тоннын багтаамжтай шатахуун хадгалах сав /шатахуунгүй сав/ руу тус байгууллагын 1 ажилтан унасан тухай дуудлагыг 8 сарын 01-ний өдрийн 09:34 цагт аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид хүлээн авсан.
Алба хаагчид 09:45 цагт ангиас гарч 3 км замыг туулан 09:37 цагт очиход тус шатахуун түгээх салбарын ажилтан М /53 настай, эрэгтэй/ шатахуун хадгалах 50 тоннын багтаамжтай савны үлдэгдэл цэвэрлэж байгаад сав руугаа унаж, ухаан алдсан  байсныг 4 минут ажиллан эсэн мэнд гаргаж, сумын Нэгдсэн эмнэлгийн Түргэн тусламжийн тасагт хүлээлгэн өгчээ. (Тухайн ажилтаны биеийн байдал хэвийн байна).
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ