
Японы цаг уурын албанаас Ням гаригт (2025.07.27) улс орон даяар хэт их халж, эрүүл мэнд, амь насанд ноцтой аюул учруулж болзошгүйг анхааруулж байна. Кинки мужид 38 хэмээс дээш хүртэл халах төлөвтэй байна. Улмаар орон нутгийн иргэдэд халуунд цохиулахаас урьдчилан сэргийлэхийг уриалж байна. Түүнчлэн Хоншю арлын ойролцоох бүс нутагт хэт халуун цаг агаартай байхыг Цаг уурын албанаас анхааруулж байна. Өдрийн дээд температур олон бүс нутагт 35 хэм ба түүнээс дээш болж, Хёго мужийн Тоёока хотод 39 хэм, Киото хотод 38 хэм хүртэл халах төлөвтэй байна.
Киото, Нагасаки зэрэг 20 хот, тосгонд халуунд цохиулах аюулаас сэрэмжлэхийг уриалсан байна. Удаан хугацааны турш үргэлжилсэн бүгчим халууны улмаас халуунд цохиулах шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа аж. Зарим өвчтөн хэт халууны улмаас нас барсан байна. Цаг уурын албанаас халуун цаг агаар үргэлжилж болзошгүйг мөн анхааруулсан бөгөөд иргэдийг агааржуулагч ашиглах, хангалттай хэмжээний ус, давс хэрэглэх, гадаа ажиллахдаа завсарлага авахыг зөвлөж байна.
ЭХ СУРВАЛЖ: NHK