Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Япончуудыг үерийн аюулаас сэрэмжлүүлж байна


Японы баруун болон зүүн хэсгээр өнөөдөр их хэмжээний аадар бороо орох төлөвтэй байгааг тус улсын цаг уурын албаныхан анхаарууллаа. Халуун орны Конг-рей шуурганы дулаан, чийглэг агаар Зүүн Хятадын тэнгисээс Японы өмнөд ус руу чиглэж эхэлсэнтэй энэ нь холбоотой.
Үүний нөлөөгөөр Японы баруун өмнөд хэсгийн Шикокү, Кюүшюгийн бүс нутагт ширүүн бороо орно. Мөн Ямагүчи, Кинки, Чүгокү, Токаи мужуудад аадар бороо орно гэж таамаглаж байна.
Бямба гаригийн үд дунд хүртэл 24 цагийн хугацаанд Кюүшюүгийн хойд хэсэгт 250 мм, Ямагүчи мужид 200 мм, Чүгокү, Шикокү, Кюшүгийн өмнөд хэсэгт 150 мм, Токаи, Кинкид 100 мм хүртэл хур тунадас орох төлөвтэй байна. Тиймээс гол мөрний урсац өөрчлөгдөж, үер буухаас сэрэмжлэхийг албаныхан анхааруулж байна.
ЭХ СУРВАЛЖ: NHK
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ