
Х.Батсүх уяачийн уяа сойлгыг тааруулсан унаган бор морь нь өнгөрсөн жил төрөлх сумынхаа 100 жилийн ойд мөн түрүүлж байв. Ийнхүү хоёр ч түүхэн ойд дараалж түрүүлсэн бор морь аймаг, сумын том жижиг 10-аад наадамд түрүүлж, эзэн уяач, унаач хүүхдийнхээ бахархал болсон хүлэг аж.
Адуу дунджаар 25 насалдаг гэж үзвэл Хөхморьтын бор морь хүнээр бол 70 насандаа хол тасарсан өнгөний таван их насны морьдын түрүүнд барианы зурхайд орсон юм.
Хөхморьтын элстэй шанд, өргөн Хүйсийн говиос төрсөн хөгшин бор морь газрын хүндийг эвхэн давхиж, морин соёл, монгол адууны гайхамшгийг дахин нэг удаа таниуллаа.