"Ёохор хатар-2025" наадам 2025 оны долоодугаар сарын 29-31-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Батширээт суманд болно.
Энэхүү наадам нь түүх соёлоо нандигнан өвлөж, эв нэгдлээ ёохорын хэмнэлд нэгтгэсэн Буриад түмний өв соёл, уран ухааныг өргөмжлөн тэмдэглэх зорилготойгоор 2014 оноос санаачлан зохион байгуулжээ.
Наадмын үеэр ”Ёохор хатар” бүжгийн уралдаан, ”Хатар жороо” морины уралдаан, буриад сурын харваа, буриад бөхийн барилдаан, сээр шалгах тэмцээн, "Аялгата буряад хэлэмнэй" уран уншлагын уралдаан тус, тус зохион байгуулна.
Ардын гар урлал, амтат хоол, аялал жуулчлалын цогц хөтөлбөрүүд таныг угтах болно хэмээн амлаж буй.
НААДМЫН НЭГДСЭН ХӨТӨЛБӨР

